Үйлчилгээний нөхцөл

Дэлхийн дэвшилтэт технологид хүрсэн, чанартай, цогц үйлчилгээгээр хүн бүрийн шуудангийн хэрэгцээг төгс хангах нь бидний эрхэм зорилго мөн.

1. Ерөнхий заалт

1.1 postnews.mn сайт нь сонин, сэтгүүл, ном захиалах, захиалгын хүргэлт хийх албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх болон тэдгээртэй холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино.

1.2 Энэхүү нөхцөл нь хэрэглэгч вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхээсээ өмнө сайтар уншиж танилцаж, хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.

1.3 Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд Бизнес төлөвлөлт хөгжлийн газар болон хэрэглэгч, харилцагч нар хамтран хяналт тавина.

2. Вэб сайт ба түүний үйл ажиллагаа

2.1 www.postnews.mn вэбсайт нь байнгын ажиллагаатай байж, сонин, сэтгүүл, ном зэргийг интернэтээр дамжуулан захиалга аван хүргэлт хийнэ.

2.2 Вэбсайт өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд тус хугацаанд бараа хүргэлтээс бусад бүх үйлчилгээ автоматаар хийгдэнэ. /сагслах, төлбөр төлөх гэх мэт/

3. Вэбсайтын хэрэглэгч ба гишүүнчлэл

3.1 Вэбсайт нь хэрэглэгчтэй байх бөгөөд вэбсайтаар сонин, сэтгүүл, ном захиалан унших ямар ч хувь хүн, байгууллага вэбийн хэрэглэгч байна.

3.2 Вебсайт нь харилцагчтай байх бөгөөд сонин, сэтгүүл, номыг гарын авлага болон уг сайтанд байршуулах хүсэлтэй ямар ч хувь хүн, байгууллага вебийн харилцагч байна.

3.3 Хэрэглэгч/Харилцагчийн мэдээллийг үнэн зөв оруулаагүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүйгээс гадна үйлчилгээ авах, худалдан авалт хийх, төлбөрийн талаарх мэдээлэл хүлээн авах боломжгүй.

 

3.4 Нэг мэйл хаягаар зөвхөн нэг хэрэглэгч/харилцагч бүртгүүлнэ. Бүртгэлтэй мэйл хаягаар дахин бүртгүүлэх боломжгүй.

3.5 Вэбсайтын хэрэглэгч/харилцагч хувийн мэдээллийн хэсэгтэй байх бөгөөд түүнд хувийн мэдээлэл, худалдан авалтын түүх, хүргэлтийн хаяг зэрэг багтана.

3.6 Хэрэглэгч/Харилцагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

3.7 Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.

3.8 Хэрэглэгч захиалсан сонин, сэтгүүл, номоо үйлчилгээний нөхцлийн дагуу өөрийн хаягаар хүргүүлэх эрхтэй.

3.9 Хэрэглэгч/Харилцагч өөрийн оруулсан мэдээллээ засах, өөрчлөх, шинэчлэх боломжтой.

4. Бүтээгдэхүүн үйлчилгээ

4.1 www.postnews.mn сайт нь интернэтээр дамжуулан Бүх төрлийн Сонин, Сэтгүүл, Номын захиалга авна.

4.2 Тус сайт нь сурталчилгаа байршуулах болон сурталчилгааны материал тараах нэмэлт үйлчилгээг үзүүлэх бөгөөд энэ тохиолдолд утсаар холбоо барина.

5. Төлбөр тооцоо

5.1 www.postnews.mn сайтаар захиалга хийгдэж буй сонин, сэтгүүл, номны үнэ бодит үнэ байна.

5.2 Захиалсан барааны мөнгөн дүн дээр хүргэлтийн зардал нэмэгдэн төлбөл зохих мөнгөн дүн гарна.

5.3 Хэрэглэгч төлбөрөө онлайнаар хийнэ.

6. Хүргэлт

6.1 Захиалсан хэвлэлийг байгууллагын шууданч хүргэнэ.

6.2 Захиалсан хэвлэлийн тоо ширхэг, хот болон хөдөө орон нутгийн хүргэлт үл харгалзан тогтмол үнээр хүргэгдэнэ.

6.2.1 Албан байгууллага-хүргэлтээр-улирлын турш-16500₮

6.2.2 Хувь хүн-хүргэлтээр-улирлын турш-6600₮

6.2.3 Албан байгууллага-шуудангийн хайрцагаар-жилийн турш-39600₮

6.2.4 Хувь хүн-шуудангийн хайрцагаар-жилийн турш-13200₮

6.3 Хүргэлтийн хугацаа хүргэлтийн чиглэл, байршлаас хамааран өөр өөр байна.

6.4 Хүргэлт хот дотор 1-24 цаг, хөдөө орон нутагт ажлын 2-7 хоног байна.

6.5 Хүргэлт ажлын өдрүүдэд 07.00 – 16.00 цагуудын хооронд хийгдэнэ.

6.6 Хэрэв хэрэглэгч хаягаар хүргүүлэх бол хаягийг үнэн зөв өгөх үүрэгтэй ба холбоо барих утас заавал өгнө.

7. Бусад

7.1 Вебсайтын үйл ажиллагаа болон нэмэлт үйлчилгээ, хүргэлттэй холбоотой ямар нэгэн асууж тодруулах зүйл, санал хүсэлт гарвал press_order@mongolpost.mn болон 70078916 /ажлын цагаар/ дугаарын утсанд холбогдож, мэдээлэл авч болно.

7.2 Вебсайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх бөгөөд хэрэв насанд хүрээгүй хүн эцэг эх, асран халамжлагчийн зөвшөөрөлгүйгээр худалдан авалт, төлбөр тооцоо хийсэн тохиолдолд үүсэн гарах үр дагаврыг Монгол Шуудан ХК хариуцахгүй болно.