Шуудангаар ирсэн илгээмжүүдийг хаягт эзэнд нь шууд олгохын тулд шуудангийн байгууллагууд  дээр байрлуулан, хэрэглэгчдэд эзэмшүүлсэн хайрцгийг шуудангийн хэрэглэгчийн салбарын хайрцаг гэнэ.

Харин орон сууц, гэр хорооллын гудамж хашаанд байршуулсан хайрцгийг шуудангийн хэрэглэгчийн орцны хайрцаг гэнэ.

Та бүхэн манай байгууллагын  шуудангийн хайрцгийг эзэмшсэнээр:

  • Аюулгүй байдал
  • Нууц хадгалалтийг  бүрэн хангасан бөгөөд тус бүрдээ дараалласан дугаараар дугаарлаж , хоорондоо түлхүүр үл таарах далд цоожоор тоноглосон болно.

Хэрэглэгчийн салбарын хайрцгийг 6 сараас дээш хугацаагаар ашиглаагүй буюу хураамжийг нь төлөөгүй тохиолдолд хураан авч, дараагийн хэрэглэгчдэд эзэмшүүлэхээр шилжүүлнэ.

Шуудангийн хайрцаг эзэмших төлбөр:

  • Хайрцагны үнэмлэх олгоход-500₮
  • ТҮХ-ийн зааланд хайрцаг эзэмших эрхийн суурь хураамж  /нэг удаа/-5000₮
  • УБ хотын төвийн салбарууд, Орхон Дархан хотуудад-3000₮
  • Бусад аймаг, сум, УБ хотын бусад салбаруудад-1500₮

 

Шуудангийн хайрцаг эзэмшигчийн сарын татвар:

УБ хотын төвийн салбарууд/20, 21,23,24,26,28,34,35,36,37,38,44,46
48,49,51/, Орхон, Дарханд

Албан байгууллага, аж ахуйн

3000₮

Хувь хүн

1000₮

Нэрээр, өөрөө хүлээн авахаар

1000₮

Орцны хайрцаг

1500₮

Аймгийн төв, УБ хотын захын бусад салбарт

Албан байгууллага, аж ахуйн

2000₮

Хувь хүн

800₮

Нэрээр, өөрөө хүлээн авахаар

800₮

Орцны хайрцаг

800₮

Сумын төвд

Албан байгууллага, аж ахуйн

500₮

Хувь хүн

200₮

Нэрээр, өөрөө хүлээн авахаар

200₮