1. Шуудангийн талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ?

Та шуудантай холбоотой хүссэн мэдээллээ Монгол шуудан ХК-ийн Шуудан лавлах 18001613-с утсаар болон манай вэб сайт www.mongolpost.mn хаягаар авч болно

2. “Өөрөө хүлээн авах үйлчилгээ гэж юу вэ ?

(Poste restante) – Шуудангийн тодорхой хаяггүй хувь хүн шуудангийн байгуулллага дээр хүрэлцэн ирж, өөрийн овог нэрээр хаяглагдсан илгээмжээ гардан авах үйлчилгээ.

3. “Үнэ зарласан бичиг захидал, боодол гэж юу вэ?

“Үнэлэгдсэн бичиг захидал, боодол” гэж явуулагчаар өөрөөр нь илгээмжийн доторхи зүйлийг үнэлүүлэн, хэрэв уг илгээмжийг алдаж үрэгдүүлбэл явуулагчийн хохирлыг барагдуулахын тулд зарласан үнийн дүнгээс хамааруулан, нэмэгдэл хураамж авч, явуулагчид тасалбар олгож, шуудангийн шат дамжлага бүрт бүртгэж, хаягт эзэнд нь гарын үсэг зуруулан хүлээлгэн өгөх шуудангийн илгээмжүүдийг ( бичиг захидал, боодол, илгээлт ) хэлнэ.

4. Бүсчлэлийн код гэж юу вэ? /Зип Код/

Бүсчлэлийн код гэж тухайн хуулийн этгээд буюу объектын байршил, хаягийн мэдээллийг илэрхийлсэн 5 оронтой тоон дараалалыг хэлнэ.

Зарим оронд 5 оронтой зипкод дээр нэмэлт 4 оронтой нарийвчилсан байршлын кодыг нэмж хэрэглэдэг. Шуудангийн нэгдсэн кодын талаар дэлгэрэнгvй мэдээллийг www.zipcode.mn гэсэн сайтаар зочилж vзнэ vv.

5. Хэрхэн шуудангийн хаягтай болох вэ?

Та «Монгол шуудан» ХК-ийн төв салбар болон харъяа салбар дээр очиж шуудангийн хайрцаг нээлгэсэнээр Та шуудангийн хаягтай болно. Шуудангийн хайрцаг бол албан ёсны шуудангийн хаяг болж чаддаг бєгєєд энэ хаягаар дотоод, гадаадын тvншvvдтэйгээ албан захидал, илгээлт, буухиа шуудан явуулах, хvлээн авах боломж бvрддэг

Зип код бол шуудангийн хаягийн заавал байх хамгийн чухал бvрдэл хэсэг бєгєєд vvнийг та хэрэглэж хэвших нь орчин цагийн хvн, орчин цагийн бизнесчийн зайлшгvй шаардлага билээ.